Зангиагүй уулзалт болло

DSC05776_150909142108ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Хүнсчдийн Холбооны Сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн гишүүн байгууллагуудтай “Зангиагүй уулзалт” зохион байгууллаа. Уулзалтад ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, мэргэжилтэн М.Нармандах, Монголын Хүнсчдийн Холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа, СҮҮ ХК, АПУ ХК, Витафит групп ХХК, Оргил хүнс ХХК, МИЛКО ХХК, Монсүү ХХК, ГУМ ХХК, Сүүн сондор ХХК-ийн удирдлагууд оролцож сүүний салбарын өнөөгийн байдал, салбарын бодлогын талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн зүгээс хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, “Сүүтэй Монгол” аянг дэмжих, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх, стратегийн хүнсийг экспортлох, импортлох аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг жилд 1 удаа хийх, сүүний урамшуулал, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт, экспортын гаалийн албан татварын хувь хэмжээ зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт тавьсан юм. Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд эдгээр асуудлуудыг шийдвэрлэх талаас нь ажиллахаа илэрхийллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …