Соёлтой хот – Соёлтой иргэн

11999090_1137718979588814_7384977011230945077_nЭрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр хийж байгаа “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх, хотын соёлд суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар хүүхэд залуучуудад мэдээлэл өгөх, харилцан мэдээлэл солилцох, зайлшгүй мэдэх анхан шатны эрх зүйн мэдлэг олгох зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр “Соёлтой хот-Соёлтой иргэн” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 10 болон 11 дүгээр ангийн 150 сурагч хамрагджээ.
Сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа нээж, скаут хүүхдүүд сургалтанд оролцогчидод мэндчилгээ дэвшүүллээ.
ШУТИС-ийн “Соёл клуб”-ын оюутан Б.Түвшингоо дүү нартаа “Соёлын довтолгоо” сэдвээр, Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Очбаяр “Улаабаатар хотын түүх” сэдвээр илтгэл тавьсан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …