Монголыг Оюутолгой биш “Оюунлиг” толгой “авч явна”

11998159_990944194260055_984886089_nМонголчууд улс боловсролын түвшингээр дэлхийд дээгүүрт давхидаг. Нэн ялангуяа хүн бүр суурь боловсрол эзэмшсэн гэж “цээжээ дэлддэг”. Гэвч 09 сарын 01-нд хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр гудамжинд самар зараад, гэр бүлээ тэжээлцэх гээд сууж байсан Зулаа охиноор жишээ татан бодоход ийм дүр зурагт бид хэдийнэ дасаж орхиж. “http://www.ugluu.mn/150740.html 

Сургуулийн насны хүүхэд багачууд хичээл сургуульдаа яарах биш, харин гудамжинд гуйлга гуйгаад, самар, бохь зараад гадуур явж байна.

Ийм “үзэгдэлтэй” эвлэрч орхисон бид “боловсролтой орон” гэж цээжээ дэлдэж суухдаа “ичмээр”.

Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Тэр дундаа Ерөнхий суурь боловсролыг үнэ төлбөргүй авах бүрэн эрх бий. Энэ бол Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан дархан эрх. Гэвч сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас энэ дархан эрхээ эдэлж чадахгүй маш олон хүүхэд та бидний хажуугаар “чимээгүйхэн” зөрсөөр байна.

Нөгөөтэйгүүр аргагүй амьдрахын эрхэнд ажил хийж суугаа бяцхан үрсийг ийм “тавилантай” золгуулсан төр засагт бурууг тохмоор.

Хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр хүүхэд бүр шинэ хувцсаа өмсөн, эрдмийн өргөө рүүгээ яарч байхад Зулаа мэтийн үрс сургуульд сурах хүслээ “хазаарлан” ажил хийж суусан. Олон хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй, хүслээ “хазаарлаж” суугаа.

Тэгэхэд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд очиж, “хүндэт зочин” болж зогссон Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, төрийн түшээд “өөрсдөөсөө ичих хэрэгтэй”.

Та бүхнийг хүндэт зочноор уригдан хүндлүүлж явахад сайн санаат нэг нь Зулаа охиныг сургуульд оруулах гэж сургууль болгоны үүд татаж явсан.

Сайхан сэтгэлт олныхоо дэмжлэгээр 09 сарын 01-ны өдөр гудамжинд самар сараад сууж байсан бяцхан охин өдгөө эрдмийн ширээний ард сууж байна. “http://www.ugluu.mn/152449.html

Гэвч амьдрахын эрхэнд Улаанбаатар хотноо Булган аймгаас шилжиж ирсэн Зулаа охины гэр бүл өнөөдөр орох оронгүй байна. Ийм амьдрал дунд “буцалж” яваа бяцхан охин магадгүй хэдхэн сарын дараа дахиад л сургуулиа орхин, гудамжинд самар зарж суухыг үгүйсгэхгүй.

Тиймээс бяцхан охины гэр бүлийг орох оронтой болгож, амьдрах гэж ядаж яваа аав ээжийг нь ажилтай золгуулахад л Монголын нэгэн өрх гэр бүл “өөдөө явна”. Тиймээс Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, болон нутаг усны олон нь тусламжийн гараа сунгах буй заа.

Өнөөдөр Ерөнхий боловсрол эзэмших ёстой хичнээн хүүхэд байгаа, хэд нь ямар шалтгаанаар сургуульд сурч чадахгүй байгаа, тэр хүүхдүүд хаана, юу хийдэг талаарх судалгааг Боловсролын яам болон, энэ чиглэлийн байгууллага “ил тодоор” дэлгэн тавьж тайлагнах цаг нь болжээ.

Монголын ирээдүй бол хүүхэд, багачууд болохоос уул уурхай, алт эрдэнэс биш билээ.

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …