“Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” эхэллээ

IMG_0043Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны “Улсын үзлэг явуулах тухай” 195 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн дагуу “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” 2015 оны 09 дүгээр сарын 14-өөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Цагдаагийн Ерөнхий Газарт явагдаж байна.

2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” явуулах комиссын гишүүд Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Лицензийн төв, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалтай урьдчилсан байдлаар танилцлаа.

Улсын үзлэг явуулах комисс Үндэсний Аудитын Газрын Ерөнхий менежер Э.Отгон, Архивын Ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн, Нийслэлийн Архивын Газрын дарга С.Гаваа, Геологи мэдээллийн төв архивын дарга Р.Энхсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …