Орон нутгийн автомашин өдөрт гурван удаа зөрчил гаргажээ

f55d961e164324689622771fc09e55d5Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил илрүүлэх камерт өдөр тутмын хурд, гэрэл дохионы зөрчлүүд бүртгэгдэж бид албан ёсны сайтаараа дамжуулан мэдээ хүргэж байгаа билээ.  2015 оны 09/13-ны өдрийн зөрчлийн мэдээг харвал 1 өдөрт 3 удаа хурд хэтрүүлж зөрчил гаргасан 1170 орх дугаартай орон нутгийн автомашин, мөн өдөрт давтан буюу 2 удаа хурд хэтрүүлэн зөрчил гаргасан 7 автомашин бүртгэгджээ.

Үүнд:

1170 ОРХ- 3 удаа, 1954 УБП -2 удаа, 5551 УБЦ-2 удаа, 5646 УБЛ-2 удаа, 6986 УНИ-2 удаа, 7181 УНӨ-2 удаа, 8385 УНӨ-2 удаа, 9234 УНО-2 удаа зөрчил гаргасан байна. Зөрчил гаргаж байгаа цагийг харахад ихэвчлэн шөнийн цагаар хурд хэтрүүлж байгаа учир жолооч та бүхэн ЗХАБТухай хуулийг мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй  байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …