Төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулна

f99b555f410a0f889421eb3131a1c708Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/738 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 147 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д цаг үеийн шаардлагаар нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай зургаан төслийг нэмж, концессын гэрээ нь хэрэгжиж дууссан болон цаашид хэрэгжүүлэхэд ач холбогдол буурсан найман төслийг жагсаалтаас хассан. Үүнтэй  холбогдуулан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссуудыг шинэчлэн баталлаа. Тус комиссуудын даргаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана.
Концессын гэрээгээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Нийслэлийн өмчийн концессын зүйлийн төслүүдийн зураг, төсвийн даалгавар, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, газар олголтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, авто зам, гүүрийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, концессын гэрээнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн газар, зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН  ӨМЧИЙН КОНЦЕССЫН
ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ ДАХЬ ТӨСЛҮҮД
А. Барилга байгууламжийн салбар

  1. Шинэ урт цагааны барилга барих
  2. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж, оффис-үйлчилгээний зориулалтай барилга барих
  3. Налайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих
Б. Авто зам, тээврийн салбар
  1. Өлзийт хороолол- Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам барих
  2. Хотын төв – Зайсан, Зайсан -Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих
  3. Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих
  4. Өвөр Гүнтийн 11 км авто зам барих
  5. Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1.6 км авто зам барих
  6. Багануур дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто зам барих
  7. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг Дунд голын авто замтай холбох  30.7 у/м гүүр барих
  8. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Cалхитын амны 1,9 км хатуу хучилттай авто зам барих
  9. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын амны шинээр барих 2,0 км  авто зам барих
  10. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 2,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил барих
  11. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэн барих
В. Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбар
  1. Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барих
  2. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 121 дүгээр сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны барилга барих.
  3. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд  23  дугаар сургуулийн 320 хүүхдийн  өргөтгөлийн барилга барих.
  4. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барих
  5. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 41 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих
  6. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж,  240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.
  7. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.
  8. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.
  9. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.
  10. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд Хүүхдийн хөгжлийн төв барих
  11. Орчин үеийн урлагийн театр барих.
  12. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 83 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.
  13. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад 188 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.
  14. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгаланд 62 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.
  15. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд 6 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.
  16. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 8 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.
  17. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны 144 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга барих.
  18. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих
Г. Эрүүл мэндийн салбар
  1. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих
  2. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих
  3. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих
  4. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 60 ортой  “Ахмадын сувилал” барих
  5. Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих
  6. Наркологийн төвийн барилга барих
  7. Налайх дүүргийн 2 дугаар хороонд Нэгдсэн эмнэлгийн барилга барих
  8. Туул тосгонд 32 ортой Эрүүл мэндийн төвийн барилга барих
  9. Гачуурт тосгонд 32 ортой Эрүүл мэндийн төвийн барилга барих
Д. Инженерийн дэд бүтцийн болон бусад салбар
  1. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 шоометр/хоног хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барих
  2. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах
  3. Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …