Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна

d8b56f701ab9a132c655a2890b83f647Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтайтанилцлаа. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ сардаа багтаан Замын цагдаагийн газрын урд байрлах 35/6 кв-ын Олимп дэд станцын 6 кв-ын хуваарилах байгууламжийн өргөтгөл, трансформаторын чадлыг томсгон солих ажлыг хийж дуусгах юм.Мөн нисэх орчимд шинээр 110/35/10 кв-ын дэд станц холбогдох гэж байгаатай холбоотойгоор 110/35/10 кв-ын Яармаг дэд станцыг 35 кв-оор тэжээх ба түгээх сүлжээнд горимын өөрчлөлтүүд хийнэ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөвлөсөн 20 цэгт ф250-ф800 мм диаметртэй 4305м шугамын засвар шинэчлэлийн төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусчээ. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэлээ ханган, дулаан алдагдлыг бууруулах чиглэлд анхаарч цонх, хаалгаа дулаалахыг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …