УИХ-ын НББСШУБХ-ны төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д. Батцогт, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар нар болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын дэд хэсгийн гишүүд 2015 оны 9-р сарын 13-16-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотын Хөдөлмөрийн товчоо, Хөдөлмөрийн стандартын хяналтын газар, Хөдөлмөрийн бодлого, сургалтын хүрээлэн, UA Zensen Японы Сүлжмэл, хими, худалдаа, үйлчилгээний үйлдвэрчний эвлэл болон Кейданрен Японы бизнесийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцож байна.
IMG_1919
Ажлын хэсгийн гишүүд Япон Улсын хамтын гэрээ, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаар хэрхэх ажиллаж байгаатай танилцлаа.
IMG_1915
IMG_1906
Мөн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд ноён Ясухиса Шиозакитэй уулзаж, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцана. Д.Батцогт тэргүүтэй албаны хүмүүсийг тус Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С. Хүрэлбаатар хүлээн авч уулзан Элчин сайдын яамны үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлыг товч танилцуулан дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …