Сэлэнгийн ногоочид “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-д төвлөрнө

888888888.

“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд тун удахгүй үүдээ нээх гэж байна. Нийт  7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт  600 орчим ажлын байр шинээр бий болно.

Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар, тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид тус худалдааны төвд төвлөрөх юм. Өөрөөр хэлбэл, “Сэлэнгэ хүнсний худалдааны төв” ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл, органик төмс, хүнсний хогоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн  ченжүүд ногоочдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, нийслэлийн иргэд өндөр үнэтэй төмс, хүнсний ногоо худалдан авдаг явдал үгүй болох юм.

“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” орчин үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори зэрэг шаардагдах зүйлсийг цогцоороо шийдэж өгснөөрөө давуу талтай. Нийслэлийн хамгийн олон хүн амтай гэгддэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орох энэхүү худалдааны төв хотын баруун захад байгуулагдсанаар хотын төвлөрлийг сааруулах, ногоочид төв зам дагуу байрлалтай худалдааны төвд хүнсний ногоогоо шууд хүргэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө ач холбогдолтой юм.

Лангууны түрээсийн хувьд орон нутгийн жишиг үнэ байх төдийгүй ногоочид жилийн дөрвөн улирлын турш төмс, хүнсний ногоогоо зарж, борлуулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна тус худалдааны төвд  хүнсний эрдэм шинжилгээний “САМА”  институтын загвар лабратори байрлах аж. Тус лаборатори  хүнсний бүх төрлийн шинжилгээг хийж, баталгаажуулснаар чанар, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй болох юм.

Дашрамд дурдахад, “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-ийг  концессын гэрээгээр “Тайж” группын салбар “Сайхан Монгол” ХХК барьж, ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …