ОХУ-ын Төрийн Думын гишүүн Андрей Климовыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.09.17/ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 намрын хуралд оролцож буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн Андрей Климовыг авч уулзав.

DSC_4373

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 намрын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

DSC_4374

DSC_4364

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн Андрей Климов, Монгол Улс энэхүү хурлыг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэн хэлэв. Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог Монгол Улсын улс төр, нийгмийн талаар товч мэдээлэл өгч, парламентад суудалтай намуудын хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …