Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрийдэхээр боллоо

suh iin talbai  НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Их жанжин Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай хэлэлцсэн байна. НИТХ-ын тэргүүлэгчидийн олонхийн саналаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит талбай болгохоор шийдвэрлэжээ. Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар жанжинаас илүүтэй Богд эзэн Чингис хаан нь нэр хүнд нь дэлхийд танигдсан, түүхийн хувьд өндөр ач холбогдолтой хүн хэмээн үзэж төв талбайн нэрийг ийнхүү өөрчилсөн байна.

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх болсонтой холбоотойгоор маргааш НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэл хийх ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …