Онцгой комисс өвөлжилтийн асуудлаар хуралдана

uvs2015918

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын цахим хурал Төрийн ордны дөрөвдүгээр давхарт, Нутгийн удирдлагын танхимд өнөөдөр 15.00 цагаас болох гэж байна.

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож Онцгой комиссын гишүүд болон аймгийн удирдлагууд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн агентлагийн дарга, ажилтнуудын илтгэлийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдөх юм байна.

Хавартаа тарчиг, зундаа гандуу байсантай холбогдуулан хэн хүнгүй ирэх өвлийг “Хатуухан болно” хэмээж буй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах асуудалд төрөөс онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгаа.

Эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …