Эрхэм сэтгүүлчид та бүхнийг “Энх тайвны төлөө Түншлэл- Хүн бүрт Хүндлэл” Монгол дахь шашны байгууллагуудын хамтарсан Энх тайвны төлөө нэгдсэн үйл ажиллагаанд таныг нэгдэн орохыг урьж байна.
Хаана: Дашчойлин Хийд дээрх Энхтайвны Хонх дээр
10:00 цагаас Энх тайвны магтаал уншлага Дашчойлин хийд Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 11-р хороолол, Хуучин циркийн хажууд (99073466)
11:00 цагт Нээлт: Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Хатагтай НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн Энхтайвны өдөрт хандсан Илгээлтийг хүргэн Энхтайвны хонхыг цохих ёслолын ажиллагааг нээнэ.
Бүх шашнууд энх тайвны төлөө мөргөл уншин зул мандааж, Энх тайвны хонх цохино. Энхтайвны төлөө бүгд 1 минут чимээгүй зогсож хүндэтгэнэ.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөл, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид оролцоно. Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн Газар, Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга, Зүүн Хүрээ Дашчойлин Хийд, Монгол дахь Католикийн Сүм (Ватиканы Төлөөлөгчийн Газар), Шинто шашны Оомото байгууллага, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөл зэрэг байгууллагууд, иргэд, мөргөлчид, дэмжигчид оролцох юм.
Холбогдох утас: 99135393, 99397419