Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажиллав

6df47de5bfa07e360a581a312290eb30big

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд өнөөдөр /2015.09.22/ ажиллав.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Хүүхэд харах үйлчилгээний загвар төв нь 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж Хүүхэд харах үйлчигээний тухай хуулийг сурталчилан батлуулах зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд иргэдэд хуулийг таниулан мэдүүлэх жишиг төв болж байсан юм. 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах тус загвар төвийн үйл ажиллагааг дахин сэргээн ажиллуулах гэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр танилцууллаа.

Тус загвар төв нь гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай, гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд 15 хүүхдийг гурван багш харах  юм.

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, багачуудыг боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгийн хомстлыг арилгах зорилгоор энэхүү загвар хүүхэд харах үйлчилгээг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний төвд ажилласан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

9cd4ff734480ca5c2fb6f75d436d5fa2big

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …