Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах хугацааг сунгалаа

p19vrvligaoie1toderacag1b131Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авч дуусах байсан ч хугацааг ажлын 10 хоногоор сунгаж,  10 сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авахаар боллоо. Нийслэлийн иргэд Та бүхэн газар өмчлөх өргөдлөө хугацаандаа багтаж баталгаажуулна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …