Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан болно

p19vs0t7aca951979e291sgc1aub2Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу Пүрэв гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, хэлэлцүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …