Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо. “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих” төсөл нь нийслэлийн ИТХ-ын 2011 оны 8/74 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм. Уг төсөл нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болох Туул голыг бохирдуулахаас сэргийлж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цаашид 2030 хүртэлх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүс бий болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Шинэ цэвэрлэх байгууламжийг Налайх дүүргийн Городок тосгоны хуучин цэвэрлэх байгууламж байсан талбайд “Набсан” ХХК концессын гэрээгээр нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар олгогдсон 8 га газарт барив.
Тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2015/441 дугаар актаар байнгын ашиглалтад оруулж, туршилт тохируулга, боловсон хүчин сургах ажлуудыг гүйцэтгэж байна Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас мэдээллээ.
Түлхүүр үгНалайх хот
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …