Карт уншдаг төхөөрөмж эвдэрч эхэлжээ

0bfe592d7dc378e7great
Нийслэлийн нийтийн тээврийн газраас өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шинэчлэл хийж, ухаалаг карт болон угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ. Хэл амтай эхэлсэн эл шинэчлэл өнөөдрийг хүртэл жигдэрч чадахгүй явна.

Угсраа автобус нь осол гаргасан, залгаасаараа салсан зэрэг асуудал гарч байсан бол өнөөдрөөс эхлэн цахим карт уншдаг төхөөрөмж нь ажиллахгүй эвдэрсэн байгаа талаар кондукторууд нь хэлж байна.

Таван шараас Офицеруудын ордон хүртэл явдаг угсраа автобусны төхөөрөмж эвдэрсэн зорчигчид картаа уншуулж чадахгүй бөөн хэрүүл болов. Гэтэл кондуктор “Карт уншихгүй байгаа тул 1000 төгрөг хийж яв” хэмээн хүмүүсийн уурыг хүргэжээ. Ийнхүү богино настай төхөөрөмж нь сарын нүүр даалгүй түрүүчээсээ эвдэрч эхэлсэн бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …