Төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх “Төслийн удирдах хороо” байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, дээрх төслөөр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлэх тухай А/760 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн чанарыг сайжруулах зорилгоор Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус төслийг хэрэгжүүлэх Австрийн эрх бүхий талтай хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулж, “Төсөл хэрэгжүүлэх нэгж” байгуулан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгав.