Хяналт шалгалтын компаничилсан хэлбэрээс татгалзаж байна

12002396_891502677607411_1893164587773311539_oМХЕГ-аас Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтнүүдэд явуулж байна. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд сургалтыг нээж хэлсэн үгэндээ эрсдэлийн үнэлгээг сайн хийж, хүнд суртал, чирэгдэл, хууль бус хандлага, үйлдлээс хол байж шуурхай, мэдрэмжтэй ажиллахыг онцлоод “Ирэх онд бид урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах хандлагыг түлхүү барьж ажиллах нь зүйтэй. Хяналт шалгалтын компаничилсан хэлбэрээс татгалзаж, өндөр эрсдэлтэй объектод чиглүүлэх, улсын байцаагч аж ахуйн нэгжид зөвлөн туслах дадал, чадвар эзэмшиж, уялдаа холбоогоо сайжруулан ажиллах хэрэгтэй” гэв.
Мэргэжлийн хяналтын байгууллага бүхнийг шалгадаг тогтолцооноос татгалзаж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хэлбэрийг нэвтрүүлэн ажиллаж байна. Эрсдэлд суурилсан гэдэг нь тухайн байгууллага, компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлээд алдаа дутагдал, эрсдэл үүслээ гэхэд хэр хор нөлөөтэй зэргийг судлаж, хяналт шалгалтыг оновчтой төлөвлөхөд чиглэсэн арга барил юм. Энэ талаар Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Бизнесийн хяналтын шинэчлэл” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Сургалтаар Олон улсын зөвлөхүүд эрсдэлийн удирдлага, түүнийг бууруулах чиглэлээр хичээл зааж, дадлага ажил хийлгэн, ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, түүн дээрээ үндэслэн хяналт шалгалтаа хэрхэн төлөвлөх болон Шилэн хяналтын системд хэрхэн ажиллах талаар мэдлэг олгож байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд зөвлөн туслаж, хуулийг тайлбарлан таниулж, мэргэжил арга зүйгээр хангаж, дэмжин хамтран ажилладаг арга барилд шилжиж байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …