Шоколад стрессээс ангижруулдаг

1443505326_heart-chocolate-wallpaper-wallpapers
Бүсгүйчүүд шоколаданд дуртай. Гэвч таргалуулна, шүд хорхойтуулна гэх мэт сөрөг мэдээлэлээс болж энэ сайхан амттанаас татгалзахад хүрдэг. Тэгвэл шоколадыг тохируулан хэрэглэвэл тун үр өгөөжтэй амттан юм. Гэхдээ шоколад идэхдээ энэ хоёр дүрмийг мөрдөх хэрэгтэй
1. Бага хэмжээгээр идэх хэрэгтэй
2. Какаоны 60 хувиас доошгүй найрлагатай, сайн чанарын шоколад хэрэглээрэй.
Германы мэргэжилтнүүд нэгэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар өдөр бүр бага хэмжээний шоколад идэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нь 40 хувь бууруулдаг болохыг тогтоожээ. Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна. Судалгаагаар өдөрт дунджаар 7,5 грамм шоколад иддэг хүмүүсийн цусны даралт бага байсан бөгөөд шоколад иддэггүй хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс зэрэг зүрхтэй холбоотой өвчин тусах эрсдэл 39 хувь бага байдгийг тогтоожээ. Какао дахь флаванол гэдэг бодис зүрх болон цусны даралтад эерэгээр нөлөөлдөг учир шоколад ийм үр дүн үзүүлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Тиймээс хар шоколад илүү их какаотой учир илүү үр дүн өгнө гэж хэлжээ. Судалгаагаар мөн шоколад иддэггүй 10 мянган хүнээс 219 нь зүрхний өвчин тусдаг болохыг тогтоожээ. Хүн өдөрт дор хаяж 7,5 грамм шоколад идвэл 219 гэсэн тоо 85-аар буурч болох юм гэж Герман мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
1443505298_258257
Шоколадны бүтэц найрлага нь уураг тархинд серотониныг боловсроход түлхэц өгснөөр тайвшруулах, сэтгэл санааг сэргээж, эндрифиныг ихэсгэснээр  хүнийг баяр хөөртэй болгодог. Судалгаагаар сэтгэл хямралын үед ихэнхи хүмүүс шоколад идэхийг хүсдэг нь тогтоогджээ.
Шоколод уураг тархинд фенилэтиламины хэмжээг ихэсгэдэг бөгөөд энэ нь дурлалын амтыг санагдуулахуйц мэдрэмжийг төрүүлдэг гэж эрдэмтэд урьдчилан таамаглаж байна. Орчин үеийн анагаах ухаан какао-бобын найрлаганд байгалийн алкалоид теоброминыг илрүүлжээ. Энэхүү бодис нь бие махбодоос хорт холестериныг гадагшлуулдаг. Түүнээс гадна шоколаданд В1, В2, РР аминдэмүүд, кали, магни, кальци, төмөр, фтороос гадна нянгийн эсрэг бодисууд агуулагддаг байна. Дэлхийн 1,2-р дайнд шоколад нь цэргийн нормын хүнсний салшгүй нэг хэсэг байв. Америк цэргүүд шоколадны хүчээр тамир тэнхээ орж, өл залгадаг байснаа олонтаа дурсан бичсэн байдаг. Өнөөдөр АНУ-ын армийн цэргийн хүнсний нормд 120 гр шоколадыг өдөрт 3 удаа өгдөг байна. Сансрын нисэгч, онгоц, усан онгоцны жолооч нарын хүнсэнд шоколад заавал ордог байна.
Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …