Сүүлийн гурван жилд барилгын ажлын явцад 164 осол гарч, 63 хүн амиа алдсан бөгөөд ихэнх нь хавар, намрын улиралд гарчээ. Мөн гадна агаарын температур тигээс бага хэмд даацын бүтээцийн бетоныг цутгаснаар зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, бат бэх муудаж, нурах эрсдэл үүсдэг.
Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж, барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж ажиллахыг нийт барилга захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нарт анхааруулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn