НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа

  fdef9fa61a9907e6be174b0ef0caffbf

Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “Монгол улсад ажиллахаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Цаашид ХАХНХЯ-тай олон үйл ажиллагаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн.

Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ  “ХАХНХЯ байгуулагдсан цагаас эхлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай нарийн нягт хамтын ажиллагаатай байж ирсэн. Үүний илэрхийлэл нь  таны өмнө манай улсад ажилласан суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглутай хамтарч олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ уламжлал цаашид үргэлжилж хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт дэмжлэг, туслалцаа үзүүлэх олон үйл ажиллагааг санаачлан, хамтран ажил хэрэг болгоно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …