Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллах талаар санал солилцсон билээ.
Тэгвэл энэ үеэр Дулааны цахилгаан станцынхан өөрсдийн санаачилгаар бүтээсэн тамхины хогийн саваа засаг даргад танилцуулж, 20 -ийг бэлдэглэсэн байна. Тодруулбал, тэд хэрэгцээгүй болсон дулааны хоолойг ашиглаж гал авалцахааргүй, мөн тамхины иш хийхээр нүхтэй, хажуу талдаа хогийг нь авах боломжтой хогийн сав бүтээжээ.
Л.Бадрах
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл