БНСУ-ын визны хураамжийг буцаан олгож байна

download Монгол-Солонгосын виз­ний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэл­цээр өнгөрсөн оны аравдугаар са­рын 26-ны өдрөөс эхлэн хү­чин төгөлдөр хэрэгжсэнээр бо­гино хугацааны визний ху­раамжаас чөлөөлөгдөж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын визний хураамжаа төл­чихөөд визээ мэдүүлээгүй бай­гаа Монгол иргэдэд визний ху­раам­жийг буцаан олгож бай­гаа юм байна. Энэ оны эхний дөр­вөн сарын байдлаар нийт 3000 орчим иргэний визний төл­бөрийг буцаан олгох бай­сан ч одоогийн байдлаар 350 орчим иргэн хамрагдсан тул энэ­хүү визний төлбөрийн бу­цаан ол­голт хийх журмыг да­хин та­нил­цуулж байгаа аж.

Мөн БНСУ-ын Элчин сайдын яам­наас ир­гэдийг идэвхтэй хам­раг­да­хыг хүссэн байна. Үүнд, 2007 оны зургадугаар са­­рын 7-ноос хойш Хаан бан­кин дахь ЭСЯ-ны дансанд БНСУ-ын визний хураамж төл­­чи­хөөд виз мэдүүлээгүй ир­­гэд хамрагдах боломжтой аж.

Ир­гэдийн бичиг баримтаа бүр­дүүлж өгсөн өдрөөс хойш дараа сарын 15-ны өдөр нь тухайн хүний дансанд шилжих гэнэ. Бу­цаан олголт ирэх сарын 30-ны өдрийг хүртэл хийгдэх юм бай­на.
Эх сурвалж: С.Саранзаяа.Оллоо.мн

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …