Улаанбаатар хотын дөрвөн байршил автомашингүй гудамж болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар  төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж хэд хэдэн судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Нийт 20 жилийн хугацаанд хотын төв болон гол гудамжуудыг автомашингүй гудамж болгон тохижуулан худалдаа үйлчилгээ, жуулчны гудамж болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд Чингисийн талбайн ойролцоох 4 байршилд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

a47f6dd4655d3d8d821c13a13ac0fcf5

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гөнтөмөрийн танилцуулж байгаагаар, Төв шуудангийн зүүн хойд үзүүр, Монголын Хөрөнгийн Биржийн зүүн урд авто замын уулзвараас баруун тийш явж Скайтал утас засвар, Хадгаламж Банкны төв байр, Шүд,эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур гарч Жи-Мобайл ХХК, Мобиком ХХК-ийн төв байр болон Төрийн Өмчийн хороо, Орон сууцны 4а байрны дундуур гарч авто замтай холбогдох , Төв шуудангийн хойд авто зогсоолын төв хаалганаас хойш явж Ц.Жигжиджавын гудамжийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж, Скайтал утас засвар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Бодь цамхаг, Хангарьд ордон, Эрдэнэс Монгол ХХК-ийн дундуур, Монцамэ агентлагийн урдуур гарч Үндэсний түүхийн музейн урд талын авто зам хүртэл, Чингис хааны нэрэмжит талбайн баруун талын авто замаас Улаанбаатар хотын банк болон МҮЭ-н холбооны төв байрны дундуур баруун тийш Ц.Жигжиджавын гудамжийг хөндлөн гарч Өргөө зочид буудал болон Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур явж Голомт банкны зүүн талын авто зам хүртэл, Жуулчины гудамж, Голомт банк болон Асашорюү Д.Дагвадорж цэцэрлэгийн дундуур урагш явж Монгол банк, Хуульзүйн яам, Үндэсний үнэт цаасны хэвлэлийн газруудын зүүн талаар урагш явж, Улсын бүртгэлийн газрын баруун урд үзүүрээс зүүн тийш эргэж, Шүд эрүү нүүний эмгэг судлалын төвийн хуучин байр, Монтел, Төрийн банкны хойд талаар зүүн тийш явж Гар утасны худалдааны төвийн хойноос зүүн тийш эргэж НӨХГ-ийн баруун талаар явж , Эрдэнэс Монгол ХХК-ийн баруун хойд үзүүрээс зүүн тийш эргэж 50-р байрны хойд талаар баруун тийш явж, Төр засгийн үйлчилгээний газрын хойд талаар гарч Монгол банкны зүүн талын зам хүртэл Автомашингүй гудамж байхаар санал оруулж байгаа юм байна. Эдгээр байршлуудыг автомашингүй гудамж болгохын тулд автомшины зогсоолыг хамгийн түрүүнд шийдэх ёстой гэж ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс Чингисийн талбайн урд талд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд газар доогуур автомашины зогсоол хийх юм байна. Гэхдээ энэхүү зогсоолыг тухайн газрын эзэмшигч байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийхээр урьдчилан тохиролцжээ. Чингис хааны талбайн урд талын хэсэгт газар доогуур барих автозогсоол нь 3 давхар байх бөгөөд 800 автомашин зогсох боломжтойгоор хийх бол Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд төлөвлөлж байгаа зогоол нь 2 давхар 180 автомашин багтах зогсоол байна гэж үзжээ. Газар доор барьсан зогсоолуудын дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилга, усан ориглуур бүхий цогц байгууламж барихаар төлөвлөж, үүнийг тухайн газрыг эзэмшигчид өөрийн хөрөнгөөр барьж ашиглах юм байна.

Эхний ээлжинд дээрхи 4 байршлыг автомашингүй болгон тохижуулахад 1,8 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд тухайн байршилд тохижилт хийгдвэл газрын дуудлага худалдаа зохион байгуулах, гүйцэтгэгчээс нийслэл эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулах зэргээр тухайн төсөлд шаардлагатай хөрөнгийг босгох саналтай байгаа юм байна.

НИТХ-ын тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцэн зарчмын хувьд дэмжин автомашингүй гудамжийн хаяг байршлыг баталлаа. Мөн энэхүү ажлыг төр хувийн хэвшлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргад олголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20152

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …