“Монгол 93” шатахуун өнөөдөр Монголын хэрэглэгчдэд хүрч эхлэлээ. Өнөөдөр нээлтийн арга хэмжээ “Петровис” шатахуун түгээх станцад болсон юм. Шатахууныг ШТС-уудаар 1670 төгрөгөөр зарж эхэлсэн байна. “Петровис”, “М-Ойл”, “Шунхлай”, зэрэг ШТС-ын самбарт “Монгол 93” нэршил нэмэгдэж, жолооч нарын гарт хүрч эхлээд байна.
“МGL-93” шатахууны эхний хэрэглэгч болох 14-28 УНС улсын дугаартай автомашины шатахууныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 16-35 УНХ улсын дугаартай автомашины шатахууныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар гардан хийж өгөв.
Т.Түвшин
Ugluu.mn