Баянзүрх дүүргийн 50 жилийн ой, Дэлхийн багш нарын 21, Монголын багш нарын 49 дэх өдөр зориулсан 1000 багш нарын хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ 2015 оны 10 дугаар сарын 11-ны өдөр боллоо. Уг баярын арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн удирдлагууд нийт багш, боловсролын байгууллагын ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн ажил, мэргэжлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг захирал, багш ажилтнуудад шагнал гардууллаа. Тус дүүргийн 55 дугаар тусгай сургуулийн захирал Ч. Ганбилэг Баянзүрх дүүргийн “Шилдэг захирал”, биеийн тамирын багш Мөнх-Эрдэнэ “Хүүхдийн авъяасыг хөгжүүлсэн шилдэг багш”-аар тус тус шалгарлаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
