2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18 өдрүүдэд болно

c7c99dd1564aa93eaa9dc3e73edaeaaaНийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв.

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан бөгөөд цэрэг татлагатай холбогдолтой 169 өргөдлийг хүлээн авч, хариуг нь өгөхөөр шийдвэрлэн ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүд хэллээ.

Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун Цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг баримталж ажиллах, 2015 онд техникийн үзлэгт орж, дүүргийн цагдаагийн хэсгээс зөвшөөрөл авсан автомашинаар цэргүүдийг тээвэрлэх, Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газартай хамтран нэгдүгээр эгнээгээр зорчуулах, Улсын Их хурлын сонгууль 2016 онд байгаатай холбогдуулан иргэдийн цахим иргэний үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд татах зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд  цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …