Бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх Түвд эмчилгээний аргаас

245aebaa6101454dbff8b1a07844c8b545d648b6Гэрийн нөхцөлд хялбархан бэлдэж болох энэ эмчилгээ нь дараах найрлагаас бүрдэнэ.

1. Бүтэн сармис-1 ширхэг

2. Лимоны шүүс-2 ширхэг

3. Шингэн зөгийн бал-100 гр.

4. Хүнсний сод- 1 цайны халбага

Бэлдэх арга:

Сармисаа арилгаж цэвэрлэсний дараа маш жижиг хэрчинэ, дээрээс нь лимоны шүүс, зөгийн бал, содоо дараалан хийж жигд болтол нь сайтар хутгаж холино. Бэлдсэн холимогоо цэвэр шилэнд хийж, сайн таглан хөргөгчинд хийж 8-10 хоног хадгалсны дараа доорх зааврын дагуу ууж хэрэглэнэ.

Эмчилгээний заавар:

– Хорт хавдрын эмчилгээнд цайны халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө жилд 6 сар хэрэглэнэ: 1 сар ууж, 1 сар өнжинө.

– Хорт хавдар болон чихрийн шижнээс урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө өлөн элгэн дээрээ 1 цайны халбагаар өдөр бүр жилийн 4 улирал тутамд 1 сарын туршид хэрэглэнэ. Жилд 4 удаа гэсэн үг.

– Биеийн жинг барих зорилгоор сард 7 хоног өглөө өлөн элгэн дээрээ 1 цайны халбагаар хэрэглэнэ: Жилд 6 сараас хэтрүүлэхгүй.

– Гэдэсний шимэгч хорхойгооc ( паразит) ангижрах зорилгоор өдөр бүр өлөн дээрээ 1 цайны халбагаар 10 хоног ууж хэрэглэнэ.

– Бие махбодийг бүрэн гүйцэд хоргүйжүүлэх зорилгоор 1 сарын туршид өдөрт 3 удаа цайны халбагаар хэрэглэнэ.

11225103_913105242098158_2324609131946292014_o 12022359_913105265431489_425246873700274568_o 12034475_913105362098146_7479355934684393532_o 10818356_913105322098150_3676653708001751086_o 12079849_913105402098142_6432116476558770503_o

Энэ холимог нь Түвдийн ардын эмчилгээний арга бөгөөд энгийн хэрнээ биеийн эрүүл мэндэд асар их ач тустай болохыг онцолжээ. Зөгийн балны эд эсийн исэлдэлтийн эсрэг антиоксидант чанар нь хорт хавдар, чихрийн шижин, ясны сийрэгжилт, өтгөн хаталт зэргийн өвчлөлтөөс урьдчилан сэргийлж, биеийн жингийн тэнцвэрт сайнаар нөлөөлнө.

Олон эрдэмтдийн судалгаанаас содатай нимбэгийн холимог нь цусны РН хүчил-шүлтийн тэнцвэрийг хэвийн болгож тогтоосноор хүчиллэг орчинд бий болох олон архаг хууч өвчнөөс (ялангуяа хорт хавдраас) хамгаалдаг. Сармис нь хамгийн хүчтэй байгалийн антибиотик бөгөөд халдвар, нян, вирус, шимэгчийг устгаж биеийн дархлааг сайжруулснаараа бүх төрлийн хорт хавдар, чихрийн шижнээс хамгаална.

эх сурвалж: mongolcom.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …