Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн ерөнхийлөгч Чэнь Хонг Фу, Тайванийн Төмөрлөгийн үйлдвэрийн бизнесийн газрын дэд захирал Чэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар, Тайванийн хамтын ажиллагаа хөгжиж байгаад таатай байна. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний “Хааны ордон” музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт болсон. Энэхүү музейд Монгол Улсын түүхтэй холбогдолтой олдворууд их байдаг нь сайхан хэрэг. Цаашид Улаанбаатар Тайвань хоёр олон салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болно” гэлээ.
Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн Ерөнхийлөгч Чэнь Хонг Фу Тайваньд “Монголын Соёл амралтын хүрээлэн”-г байгуулах сонирхолтой байгаа бөгөөд уг ажилд нийслэлийн туслалцаа хэрэгтэй байгаа гэдгээ уламжиллаа. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол Улсын түүх соёл, ёс заншлыг илтгэсэн сайхан газар байгуулах гэж байгаад талархаад Улаанбаатар хотын захиргаанаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …