1700 иргэн дулаан тохилог ажлын байраар хангагдлаа

p1a1nn9f8r1sigc13588161u1uc5Нийслэлийн Баянгол дүүрэгт 1700 иргэнийг ажлын байраар хангасан, 19000 м2 талбай, 700 автомашины зогсоол, зоорийн  7 давхар барилга бүхийгурав дахь Хархорин шинэ худалдааны төвийн нээлтээ хийлээ. Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөрэрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар оролцсон.
Нээлтийн үеэр нийслэлийн удирдлагууд “Ил задгай худалдаагхорин жил эрхэлж, өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд халж ар гэрээ авч яваа олон худалдаа эрхлэгчдийн хүчээршинэ худалдааны төв боссонд баяртай байна.
p1a1nn9f8r9n46nkcc410mv1fa71Энэхүү худалдааны төв нь цэвэр бохир усны системд бүрэн холбогдсон бөгөөд нийт барилга байгууламжид 38 тэрбум, гаднах тохижилтондоо  2.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь эдийн засаг хүндэрсэн үед иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болсон” гэдгийг онцолсон. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал” Нийслэлийн зүгээс орц  гарцыг шийдэх талаар ярилцаж байгаа” гэдгийг хэллээ.
Түрээслэгчид 2015 онд шат дараатайгаар 2 худалдааны төв ашиглалтанд оруулсан. Одоо гурав дахь төвийн нээлтээ хийж байгаад баяртай байна. Биднийг дулаан тохилог орчинд ажиллах нөхцөл бололцоогоор хангасан захын удирдлагууддаа баярлалаа” гэж хэллээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

p1a1nn9f8rs68alki843dmt8v2 p1a1nn9f8rjqtqg31v0p1obo45r4

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …