Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.