Хоёр цэцэрлэг, гурван сургуулийн байрыг актлав

b8a916f990c1276247c1a35904530d74НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 16-нд болж болж,  хуралдаанаар  Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр дунд сургууль, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 32 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 38 дугаар сургуулийн “А” байр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18 дугаар цэцэрлэгийн байрыг тус тус акталлаа. Эдгээр актлагдлагдсан барилгуудыг концессийн гэрээгээр шинээр өргөтгөн барих юм байна. Мөн “Багачууд хүнс” НӨҮГ-ын балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах харуул, халаалтын нийт 1 097 900 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 4 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …