10:00 цагаас СТӨ-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтад нийслэлийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг талуудын төлөөлөл оролцож хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулж, харилцан санал солилцоно. Утас: 99666553 325044 88781218
11 цагаас МҮХАҮТ-ийн Хаш Эрдэнэ өргөөнд авто захуудыг нүүлгэх шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн авто замын газар ШӨХТГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна.
12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд:
Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгальд ээлтэй автобусыг яагаад шугаманд гаргахгүй байгаа талаар Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Экологбус ХХК мэдээлэл хийнэ.
12 цагаас Баянзүрх дүүргийн 12-р хороонд: 1000 төгрөгний хүч сайн үйлс аяны хүрээнд тус хорооны иргэн өрх толгойлсон 3-16 насны 5 хүүхэдтэй Б.Баясгалангийн гэр бүлд иж бүрэн дөрвөн ханатай монгол гэрийг бэлэглэх үйл ажиллагаа болно. Утас: 99058271
12:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд:
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагаас нийслэлийн төсвийн хөрөнгөөс 3,1 тэрбум төгрөгөөр лефтийг сольж эхэлсэнтэй холбогдуулан шинэ лефтийг угсрах ажлыг хар хорин захын гүүрний тэнд хийнэ. Утас 9811-1023
13.00 цагт: Монгол туургатны боксын их наадам тун удахгүй Улаанбаатар хотод болох талаарх мэдээллийг өгөхөөр наадам зохион байгуулагчид МҮХАҮТ-ын дэргэдэх Корпорэйт зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.
14.30 цагт: “Хандлага, Боломж, Сорилт, Амжилт” хөдөлгөөний бэрхшээлтэй буюу тархины саатай хүүхэд залуусын гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан уулзалт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд болно.
Улаанбаатар хотод 2015 оны эхний 9 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тоон үзүүлэлт, хулгайлах, дээрэмдэх, булаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, Цагдаагийн нийт албан хаагчдийн иргэдтэй харилцах харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох хоёр хувьсагчийн судалгаа, цагдаа болон иргэдийн эерэг, сөрөг харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг талаар мэдээлэл хүргэнэ.
Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын 108 тоотод болно. /ХМТ/
“Монгол улс дахь соёлын биет бус өвийн ТББ-ын чадавхийг бэхжүүлэх нь” үндэсний семинар өнөөдөр /2015-10-21/ ШУТИС-ийн номын сангийн байрын 6 давхарт үргэлжилж байна. Эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. 98119897