“БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт 70 жил” хурал боллоо

144522200456245674c64a9БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явуулж, тусгаар тогтнолоо зарласаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойд зориулан ШУА-ийн Түүх, Архелогийн хүрээлэн, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, МАХН хамтран “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Санал асуулга явуулсны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд болж  УИХ-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон юм. Мөн тус хуралд Түүх, Архелогийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, ҮТА, МУИС, МУБИС, Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн судлаачид бүх ард түмний санал хураалтын түүхээр сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм.

14452220145624567ed9f77УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс анх удаа бүх нийтийн санал асуулгыг 1945 оны аравдугаар сарын 20-нд зохион байгуулж тусгаар тогтнолоо бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан. Бүх нийтээрээ тусгаар тогтнолоо зарлаж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан энэ өдрийг тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэх гавъяатай юм” гэж онцолсон юм.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монгол Улсын тусгаар тогтнол бол үеийн үед хойч үедээ сануулж мөн чанарыг ойгуулах асуудал. МАХН түүхэн үйл явцыг зохион байгуулалцаж ирсэн улс төрийн хүчний хувьд энэ асуудлыг гарган тавьж түүхэн өдрийн ач холбогдлыг ард иргэддээ сануулах  нь зүйтэй гэж үзсэн.

Бид хэрхэн тусгаар тогтнолоо зарлав?

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд 1945 оны хоёрдугаар сард хуралдсан ЗХУ, АНУ, Их Британи зэрэг Холбоотон гүрнүүдийн Ялтын бага хурлын үеэр ЗХУ нь Японы эсрэг дайнд оролцох нэгэн нөхцөл болгож Гадаад монголын буюу БНМАУ-ын статус кво-г холбоотон гүрнүүд болон Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг тавьжээ. Энэ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах түүхэн боломжийг бүрдүүлсэн байна. Гэвч Дундад иргэн улсын Засгийн газраас БНМАУ-ын хилийг, тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнхийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг 1945 оны наймдугаар сарын 14-нд ирүүлжээ. Ингээд бүх нийтийн санал асуулга явуулахаар болж, комисс байгуулан 1945 оны аравдугаар сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулж байжээ. Тус санал асуулга 1945 оны аравдугаар сарын 20-ны 06.00-23.00 цагийн хооронд улс орон даяар нэгэн зэрэг болж, яс үндэс, хүйс, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан БНМАУ-ын харъяат 18-аас дээш насны бүх иргэд оролцож байсан аж. Тодруулбал сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн оролцож өөрөөр хэлбэл нийт иргэдийн 98.5 оролцон 100 хувийн салаар тусгаар тогтнолоо батлан “зөвшөөрөв” гэж саналаа өгч байжээ. Ингээд санал хураалтыг удирдах төв комисс 1945 оны аравдугаар сарын 30-нд хуралдаж санал асуулгын дүнг протоколдож тогтоол гарган ЗХУ болон Дэндаж иргэн улсын засгийн газарт хүргүүлж байсан түүхтэй аж. Үүний дүнд 1946 оны нэгдүгээр сарыэ 12-нд Дундад иргэн улсын гадаад яамнаас БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсанд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичгийг ирүүлж байсан гэнэ.

Иймээс Монгол Улсын иргэн бүр тэр дундаа залуу хойч үед тус өдрийг, түүхийг эргэн сануулж байх үүднээс энэхүү түүхэн өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж байх санаачилгыг МАХН-аас гаргажээ. “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, УИХ, Засгийн газрын гишүүд тусгаар тогтнолоо зарласан энэ түүхэн өдрийг цаашид жил бүр зохион байгуулах ач тусын талаар ийнхүү хуучилсан юм.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин

-Монгол Улс тусгаар тогтолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон арван жил тэмцэж байсны үр дүнд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-аас санаачилж монголын статусыг баталгаажуулах талаар ярьж эхэлсэн. Ингээд насанд хүрсэн иргэдийн 98.4 хувь нь оролцсон санал асуулгын үр дүнд иргэдийн 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо зарлахыг дэмжиж байжээ. Их монгол улсын үеэс төр улсаа, газар унутгаа хамгаалах нь монгол төрийн чухал хэсэг байсан. Үүнийг монголын төр цаг ямагт бодож хэрэгжүүлж байх ёстой гэж үзэж байна. Мөн хойч үедээ тусгаар тогтнолын талаарх мэдлэгийг улам сэргээн сануулах нь зүйтэй тул энэхүү эрдэм шинжилгээний бага хурал, зохино байгуулж байгаа ажлууд тун үр дүнтэй гэхэд болох юм.

Архелогийн хүрээлэнгийн Бүс нутаг орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч Г.Мягмарсамбуу

-Энэ өдөр бол ард түмний тусгаар тогтнолын баяр гэж болно. Тусгаар тогтносон улсын иргэн гэдгээрээ бахарахаж баярлаж байсан. Цаашид энэ өдрийг тэмдэглэх нь тусгаар тогтнолын үнэ цэнэ түүхийг үлдээх ой санамжинлд үлдээх ач холбогдолтой. Өнөөдөр манай улсад улс төрд тулгарч байгаа асуудлыг ард нийтийн санал хураалтаар шийдэж байсан энэхүү туршлагыг эргэн хэрэгжүүлж, үлгэр жишээ, туршлага авах хэрэгтэй.

14452222035624573b7b69eМАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ж.Эрдэнжамъяан

-Бид Манжийн үеэс эхлээд тусгаар тогтнолоо алдсан, 1911 онд тусгаар тогтнолоо зарласан ч тухайн хувьсгалын үр дүнг бууруулсан. 1921 оны тусгаар тогтнолыг ч мөн адил бүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Тус санал хураалт нь Монгол Улсыг тусгаар тогтнуулах уу үгүй юу гэдгийг шийдсэн. Монголын ард түмэн энэхүү санал асуулгад бүх нийтээр оролцож, нэгэн дуугаар тусгаар улсаа зарласан. Энэ өдрийг МАХН-ын зүгээс жил бүр тэмлэгдэж, эрдэм шинжилгээний хурал хийж тэмдэглэж эхэлж байна. Бид тусгаар тогтнолоо зарласан өдрөө эргэн санахгүй, ярихгүй байгаагаас түүхэн ач холбогдолтой өдрөө эргэн санах хэрэгтэй юм.

144522216056245710d49e4МАХН-ын Нарийн бичгийн дарга З.Батбаяр

-Бүх нийтийн санал асуулга нь түүхэн ач холбогдолтой өнөөдөр манай улсад тулгараад байгаа асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх боломж гарц байна гэдгийг харуулж байгаагаараа онцлогтой гэж байсан юм.

М.БОЛОР

14452220285624568c02354 1445222097562456d16d7ae 1445222101562456d543b2e

www.zaluu.com

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …