Б.Сарантуяа: Архангайн энэ өвгөн лам 200 гаран жилийн настай

12046729_10153336521479412_629105472061681191_nНэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Архангай аймгаас олдсон өвгөн ламын биеийг гандан хийдэд байрлуулж сүсэгтэн олныг мөргүүлж байгаа тухай мэдээ бүх тв ээр явж байна. Энд ЗАНДАНШУУЛСАН гэдэг үгийг байнга хэрэглэж нийгэмд ийм ойлголтыг төрүүлж байна. Занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч тусгай аргаар занданшуулан өөрөөр хэлбэл борцолдог бүдүүлэг маягийн үйл ажиллагаа. Эртний мумминуудаас эхлээд олон бий. Харин энэ ламын биед тархи хийгээд дотор эрхтэн бүрэн. Өөрөөр хэлбэл занданшуулаагүй. Өөрөө бие барахдаа тарнийн хүчээр биеэ хурааж мөнх хийгээд мөнх бусыг холбон 200 жилийн туршид бясалгалын байдалд биеэ хадгалж байгаа гэсэн үг. Самади гэж энэ юм аа. Буриадын итгэл хамба тай адил. Оросод байгуулагдсан итгэл хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч шинжилгээ хийгээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. 150 гаран жилийн настай.Түүний нүд аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн. Тусгай хоргонд байдаг. Харин Архангайн энэ өвгөн лам 200 гаран жилийн настай. Агуйд байж байгаад хулгайчийн гарт өртөж тээвэрлэлтийн хүнд нөхцөлийг давсан ч бие нь бүрэн бүтнээрээ нүд нь хараастай байна. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдыг тогтоосон. Харин эн биеийн эд эс, эрхтэн бүгд бүрэн бүтэн. Биед нь хүрвэл бүлээн мэдрэгдэнэ. Тиймээс л энэ үзэгдэл бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гайхамшиг юм аа. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгон занданшуулсан гэдэг үгнээс зайлсхийгээрэй. Энэ бол монголчуудын төдийгүй дэлхийн гайхамшиг шүү.

Byamba Sarantuya

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …