Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

4dde9ba935faab13originalМалчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

       2015 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Баруун зүгийн нутгаар үүлэрхэг цас орно. Төвийн нутгаар үүлшиж, бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Өмнөговийн нутгаар 13-18 градус, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

Ugluu-logo11

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …