Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байна

600x600Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо 2015 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр болж байна. Уг форумд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар оролцож байгаа бөгөөд тэд Дэлхийн эдийн засгийн форумын Уул уурхай, төмөрлөг, усны зөвлөлийн салбар хуралдаанд оролцож байгаа юм.

Энэ удаагийн хуралдааны үеэр нийт 80 салбар хуралдаанаар дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудын талаар авч хэлэлцэх юм байна.

Салбар хуралдаануудаар Инновацын ирээдүй, Эдийн засгийн өсөлт ба багтаамж, Нүүрсний салбарын тогтвортой хөгжил, Хотуудын ирээдүй, Үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал, Уур амьсгалын өөрчлөлт, Цагаачлал зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …