Монгол Улс дэлхийн хамгийн ядуу орнуудтай өрсөлдөх болжээ

tttttttttttttttttttМонголчуудыг гадныхан “алтан дээр суусан гуйлгачид” гэдэг. Арга ч үгүй биз. Газар доорхи байгалийн баялаг ихтэй хэдий ч иргэд нь ядуу хоосон амьдарч байна.

Ингэж хэлвэл уншигч та итгэхгүй байх. Гэвч ядуу амьдарч байгааг дээрх зураг гэрчилнэ.

Энэ бол нийслэлийн захын хорооллын дэлгүүрийн лангуу дах хамгийн эрэлттэй, худалдан авалттай “бараа”.

Саяхан дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтад Монгол Улс багтсан тухай мэдээллийг та бид харсан. Нийслэлийн утаа, замын түгжрэл зэргээс гадна эдийн засгийн сул дорой байдал Монгол Улсыг “өрөвдөлтэй” улсын жагсаалт руу түлхсэн.

Эдийн засгийн хямрал тартагтаа тулсныг гэрчлэх мэт иргэд 1000 төгрөгөөр ийм хоосон 4 ширхэг яс худалдан авч ходоодоо бордчихоод унтдаг болжээ. Эдийн засгийн хямрал иргэдэд мэдрэгдсэнээс хойш бүтэн жил өнгөрч байгаа энэ үед хотын захын гэр хорооллуудад 1000 төгрөгний “мах” зардаг болсон нь ойлгомжтой биз.

Хаа сайгүй хямрал нүүрлэсэн энэ үед хотын захын гэр хорооллуудад байдал улам хүндэрч байгаа бөгөөд үүний нэг жишээ болсон дүр зураг Дарь-Эхийн гэр хорооллын нэгэн гудамжны дэлгүүрт үзэгдэв. Тэнд ууталсан хоосон яснууд 1000 төгрөгөөр зарж байсан бөгөөд сүүлийн үед борлуулалт нь эрс сайжирсан “шинэ бүтээгдэхүүн” аж.

Бүр ойр хавийнх нь иргэд ихээр авч идэх болсон байна. Харин учир мэдэхгүй, анхлан орж ирсэн үйлчлүүлэгчдэд нохойн хоол биш хэмээн хоолонд авахыг санал болгож “булууны яс эрүүл мэндэд сайн, ясны шөл ядаргаа тайлдаг юм” хэмээн хээв нэг тайлбарладаг байна. 

Хоногийн хоолоо 2-3-хан ам.доллараар залгуулдаг хэмээн хөгжингүй орны иргэд ядуу буурай орнуудын иргэдийг өрөвддөг. Тэгвэл манайд хоногийн хоолоо 1000 төгрөг буюу 50 цент /100 цент нь 1 ам.доллар бөгөөд 2000 төгрөгтэй тэнцэнэ/-ээр аргалчихаад унтаж байна.

Өөрөөр хэлбэл, манай улсын иргэд дэлхийн ядуучуудаас доогуур мөнгөөр амьжиргаагаа залгуулж байна.

maxresdefault

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …