БНХАУ-д 6 тэрбум юаний мах нийлүүлэх санамж байгуулав

IMG_6293_1510281733002014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпинь Монгол улсад айлчлахдаа “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулж, хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан.

Мөн энэ оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчилсан. Хоёр орны дээд түвшний уулзалтуудын үр дүнд байгуулсан тунхаглалуудыг үндэслэн “Монгол-Хятадын анхдугаар экспо” энэ сарын 23-27-ны өдрүүдэд Хөх хотноо боллоо.
Монголоос 1800 гаруй, Хятадаас 7500 гаруй төлөөлөл оролцсон анхдугаар экспо хоёр орны эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх гарцыг эрэлхийлсэн форумаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан гээд бүхий л салбар дахь ололтоосоо харилцан туршлага солилцож,бизнесийн харилцаа тогтоох, шинэ түншлэлийг бий болгож, хамтын ажиллагаагааа өргөжүүлэх шийдэл болж чадсан юм.
Энэхүү экспод ХХААЯ-наас хоёр улсын мах,махан салбарын хамтын ажиллагааны өдөрлөг, Олон улсын сүүний салбарын хурал, Морины форумыг зохион байгуулан оролцлоо.

Монгол, Хятадын Махны салбарын хамтын ажиллагааны уулзалт, өдөрлөгт хоёр орны холбогдох албаны хүмүүсээс гадна аж ахуйн нэгж, бизнесийнхний төлөөлөл нийт 300-гаад хүн оролцсон. Энэхүү форум нь хоёр орны мах, махан бүтээгдэхүүний салбарынхан нүүр тулсан уулзалтуудыг хийж түншлэлийн харилцааг тогтоон, хоёр орны махны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гол зорилготой бөгөөд мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудад үр өгөөжтэй ажил болсон юм.

Уулзалтын үр дүнд 2 орны Махны холбоод хамтран ажиллах 6 тэрбум юаний гэрээ үзэглэсэн бол Монголын 12 компани түншээ олж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. “Дархан мийт фүүд” ХХК нь “Өвөр Монголын Руйшинъюань хүнсний корпораци”-тай “Үхэр, хонины мах нийлүүлэх хамтын ажиллагааны” , “Хөвсгөл мах маркет” ХХК Тянь-Жиний Олон улсын худалдааны төвтэй “Мах нийлүүлэх хамтын ажиллагааны” , “Эрдмийт” ХХК “Oriental Wan Qi” компанитай үхэр, адууны мах нийлүүлэх, “Цаглашгүй ганга” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК “Менд Ди” компанитай хонь, үхрийн мах нийлүүлэх 5 жилийн хамтын ажиллагааны, “Kayser Fleisher” ХХК Өвөрмонголын тариалан, МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнтэй махны чиглэлийн хонины аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.
Олон улсын сүүний форумд манай үйлдвэрлэгчдээс 20 орчим аж ахуйн нэгж оролцсон бөгөөд АНУ, Япон, Тайвань зэрэг дэлхийн бусад олон орноос төлөөлөгчид ирж, сүүний салбарын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Энэ үеэр ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Монгол улсын сүүний хангамж”, Технологийн дээд сургуулийн багш Ч.Нарангэрэл сүүний салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн энэ үеэр форумд оролцогч улсууд БНХАУ-ын сүүний мэдээллийн нэгдсэн лавлах сантай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …