ХХААЯ-ын сайд Р.Бурмаа Дорнод аймагт ажиллаад ирлээ

12191650_1634620590136272_7124854899039663463_nУИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм.

Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар оролцож нутагтаа очиж мэдээлэл өгөхийг хүссэн. Үүний дагуу Халх гол төслийн ажлын алба өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Халх гол сумыг зорьсон юм.

Ажлын албыг Халх гол сумын Ялалт багт очиход нутгийн ард иргэд УИХ-ын 75 дугаар тогтоолыг эсэргүүцэж, цуцлахыг шаардан тайван жагсаал цуглаан зохион байгуулж угтсан байна. Түүнчлэн Ялалт багийн иргэд “Халх гол” чөлөөт бүсийн талаар мэдээлэл дутмаг байгаа болохоо илэрхийлж, мэдээлэл авахыг хүсэхгүй байгаа мэдэгдсэн юм. Тиймээс Р.Бурмаа сайдын зүгээс Дорнод аймгийн бусад сум, багаар ажиллаж нутгийн удирдлага, төрийн болон хилийн цэргийн албан хаагч, иргэдтэй уулзалт хийлээ. Мөн энэ үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд УИХ-ын 75 дугаар тогтоолын танилцуулж “Халх гол” чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгсөн юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …