Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жинтэй байх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та эмч нараас олонтаа сонссон байх. Тэгвэл энэ удаа таньд энэ тухай арай илүү дэлгэрэнгүй нэг зөвлөгөөг хүргэж байна.Эмч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар илүү жинтэй, тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс болон умайн хорт хавдар тусах эрсдлийг нэмдэг. Биеийн хүчний үйл ажиллагаа нь таны жинг барьж, таргалалтаас сэргийлэхээс гадна хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, умайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг аж. Тиймээс та долоо хоногийн ихэнх өдрүүдэд 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар биеийн тамираар идэвхитэй хичээллэхийг хичээгээрэй. Хийж буй дасгал хөдөлгөөнөө өдөр бүр нэмэгдүүлснээр цаашид тусч болзошгүй хорт хавдруудын эрсдлийг бууруулна гэдгийг эмнэлэгийн мэргэжилтнүүдээс танд дуулгаж байна.Хэрэв та илүүдэл жинтэй, суугаа ажилтай бол яарахгүй бол болохгүй. Та заавал фитнессээр хичээллэх гэсний хэрэггүй. Өдөр гэртээ, хашаандаа, ажил дээрээ ер нь хаана ч шаламгай алхах, бүжиглэх, гүйж харайх зэрэг ямар ч хөдөлгөөн хийж болно.
Түлхүүр үгэрүүл мэндийн зөвлөгөө
Санал болгох мэдээ
Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …