Шийдвэрүүдээ иргэдэд ойлгомжтой, нээлттэй мэдээлж байхыг сануулав

olloo_mn_1403661021_ATGАвлигатай тэмцэх газарт ирүүлсэн Ашигт малтмалын газраас Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалттай холбоотой гомдлын дагуу хяналт шалгалт хийв.

Ашигт малтмалын газар нь уг шалгаруулалтыг явуулахдаа “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой, бүрэн гүйцэд хүргээгүй нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчсөн, түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өмнө нь үйлчилж байсан журамд зааснаар материалаа бүрдүүлж өгснөөр сонгон шалгаруулалтаас хасагдах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Иймд Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад гаргасан шийдвэрүүдээ иргэд, олон нийтэд ойлгомжтой, ил тод, нээлттэй мэдээлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …