Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдүүдэд яриа таниулга хийжээ

36-300x180Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Хорих 425 дугаар ангийн хорих, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан ба хорих ял эдэлж буй 27 ялтны хугацааны өмнө тэнсэн суллах тухай материалыг аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Аймгийн прокурорын газраас 2015 оны 10 дугаар сард хорих ангиас хугацааны өмнө суллагдсан дээрх 27 этгээдэд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, түүнчлэн захиргааны зөрчил гаргавал хорих ялаас хугацаанаас өмнө тэнссэн ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болох талаар яриа, таниулгыг  хийж, цаашид уг ажлыг хэвшил болгон ажиллахаар болжээ.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйл 102.3-т, Сум, дүүргийн засаг дарга ялтанд боловсрол, мэргэжил эзэмшихэд нь зохих туслалцаа үзүүлж, ялтны сахилга, шүүхээс даалгасан үүргийн биелэлт, засрал хүмүүжлийн байдлыг шалган танилцаж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцоно гэж заасан байдаг ба энэ хуулийг хэрэгжүүлэх талаар прокурорын газраас сумдын засаг дарга нарт хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн байна.

Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас дээрх хуульд заасан үүргийн дагуу аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 425 дугаар ангитай хамтран ял эдэлж буй  26 ялтанд бичиг үсгийн 28 цагийн сургалтыг зохион байгуулж гэрчилгээг олгосон нь үр дүнтэй ажил болжээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …