Хандивын аяныг дэмжиж 255 ширхэг ном хандивлалаа

IMG_0312-1024x856Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн залуучуудын холбоо -ны санаачлагаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд “Ном хандивлах 1 сарын аян”-г эхлүүлээд билээ. Энэхүү аянд Нийслэлийн харъяа бүх байгууллагууд хамрагдаж байна. Аян 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгууллагууд цуглуулсан номоо Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд хүлээлгэн өгч байна.       Нийслэлийн Онцгой байдлын газраас энэхүү аяныг дэмжиж харьяа анги, байгууллагын албан хаагчдаас 15 нэр төрлийн 255 ширхэг номыг цуглуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.Улаанбаатар хотын төв номын санд “Орон нутгийн фонд”–ыг бүрдүүлэх  зорилгоор аяныг өрнүүлж байна.Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …