Монголд анх удаагаа Монгол – Герман хоёр улсын хамтарсан “Монгол-Германы технологийн дээд сургууль”-ийг байгуулагдаж байгаа билээ.
Тус сургууль ирэх намраас үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаатай холботойгоор бэлтгэл ангидаа элсэлт авахаар албан ёсоор бүртгэж эхлэсэн байна.Бүртгүүлэгчид 2013, 2012 онд ЭЕШ өгсөн бүрэн дунд сургуулийн төгсөгчид, их дээд сургуулийн оюутнууд, үндэслэлтэй шалтгаанаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй иргэд бүртгүүлэх боломжтой ажээ.
Дашрамд дуулгахад, “Монгол-Германы технологийн дээд сургууль”-ийг байгуулах тохиролцоог анх 2011 онд Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хийж байсан юм.
Л.Бадрах