Оросын дахин нэг онгоц осолджээ

1313615538Өмнөд Суданд Оросын бас дахин нэг нисэх онгоц осолдлоо. Өмнөд Суданы ерөнхийлөгчийн төлөөлөгчийн мэдээллээс

Reuters агентлаг иш татан уламжилсанаар, нисэх онгоцонд явсан 20 хүн амь үрэгдэж, хоёр хүн мэнд үлдсэн байна. Гэтэл сүйрлийн газар 40 гаруй хүний цогцос байсныг нүдээр харсан хүмүүс мэдээлсэн аж.

Амь үрэгдсэн хүмүүсээс хичнээн нь нисэх онгоцонд сууж явсныг одоогоор тогтоогоогүй байна.

South Sudan Tribune хэвлэлээс мэдээлсэнээр харин ачаа тээврийн уг онгоцны экипаж 5 орос байсан бөгөөд зорчигч 7 хүний хамт амь үрэгдсэн бол нэг хүүхэдтэй хүн амь гарсан байна.

Өмнөд Суданы иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдээлсэнээр, ослын шалтгаан ачаа хэтрүүлсэн, эсвэл техникийн доголдолтой холбоотой аж.

Нисэх онгоц Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх буудлаас 800 метр газарт Цагаан Нил мөрний эрэг дагуу унасан байна.

ОХУ-ын Гадаад харилцааны яам одоогоор энэ тухай мэдээллийг нягтлан шалгаж байгаагаа мэдэгджээ. Харин Өмнөд Судан дахь ОХУ-ын элчин сайдын яам онгоцны ослын тухай мэдээллийг аваагүй байсан бөгөөд нисэх онгоц аль улсад харьяалалтайг тогтооно гэж мэдэгдсэн бол Африкт ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг оросын компаниуд аль нэг онгоцоо алдсан тухай мэдэгдээгүй байна. Харин осолдсон онгоц Армян улсын агаарын тээврийн компанийх байж болзошгүй гэнэ.

 Ан-12 маркийн уг онгоц ачаа тээврийн зориулалттай бөгөөд цагт  777 километр хурдлах хүчин чадалтай ажээ.

эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …