Сайжруулсан зуухны төсөл зогсчээ

f18773b8957d4ee2big

Нийслэлийн агаарын бохирдлыг сааруулахад түлхэц болох ажлуудын нэг бол сайжруулсан зуух хэмээн албаныхан тайлбарлаж байсан. Ингээд 2013 оноос гэр хорооллын өрхийг сайжруулсан зуухаар хангах ажил эхэлсэн билээ. Тэгвэл энэ жил төсөвт сайжруулсан зуух төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгаагүй байна. Улмаар сайжруулсан зуух төслийн хэрэгжилт зогсчээ. Учир нь уг төслийн санхүүжилтийн 50 хувийг Дэлхийн банк, үлдсэн 50 хувийг Монголын Засгийн газар хэрэгжүүлдэг байсан юм. Тэгвэл энэ жил эдийн засгийн хямрал нүүрлэж, хүнд байдалд орсон гэх шалтгаанаар 2016 оны төсөвт суулгаагүй байна.

Дашрамд дуулгахад, одоогоор нийслэлийн гэр хороолллын 70 хувь нь сайжруулсан зуухтай болсон гэх судалгаа байдаг аж.

Б.ЗАЯА

Эх сурвалж: News.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …