ТЗДС болон Дамбадаржаагийн уулзвар ашиглалтанд орлоо

1 Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хороонд байрлах Төмөр замын дээд сургуулийн урд уулзварын зорчих хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд оруулжээ. Одоогийн байдлаар замын туслах ажлууд болох зорчигчийн зам, ногоон байгууламжийг тохижуулж байгаа гэнэ.

Мөн Дамбадаржаагийн хуучин эцсийн уулзварын өртгөтгөл шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсэг ашиглалтад орсон байна. Энэ хэсгийн авто замын шинэчлэлийн ажлаар уг уулзварыг гэрлэн дохиотой, нэвтрэх чадвар сайтай, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож байгаа ажээ.

“Гудамж төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчлэх 33 уулзварын 5 дахь нь ийнхүү ашиглалтанд орлоо.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …